Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ

  • 0
  • 86
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


МОСКВА. /TASS/. Минск хотод тусгай хүчнийхэн болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болсны улмаас нэг хүн амь үрэгдсэн тухай Беларусийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Ольга Чемоданова мэдэгджээ.

Талбайг нээхээр ирсэн тусгай хүчнийхэнтэй мөргөлдөх үеэр эсэргүүцэгчдийн нэг нь ямар төрлийнх нь тодорхойгүй тэсрэх төхөөрөг хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу шидэхийг завджээ. Тэсрэх төхөөрөг гарт нь дэлбэрснээр тэрбээр гэмтэл авч, шархаа даалгүй нас барсан байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Беларусийн нийслэл Минск хотод болсон эсэргүүцэл 4 цаг орчим үргэлжилжээ. Гудамжинд хэв журам сахиулахыг оролдож буй цагдаа нар Минск хотын гурван дүүрэгт эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байна. Хүчнийхэн дуу чимээ гэрэл гаргадаг гранат, нулимс асгаруулагч хий зэрэг тусгай хэрэгслийг жагсагчдын эсрэг ашиглажээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх