ЭМЯ: Дөрвөн хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 261 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.  Батлагдсан  293 тохиолдлоос 260 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д эмчлүүлж буй 33 хүний  хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, 31 нь хөнгөн байна. Мөн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 71 хүн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Коронавирус Монголд

Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторт 261 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • Шинэ-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 165
  • Ажиглах байранд тусгаарлалтад байгаа 52
  • ХӨСҮТ-д тусгаарлалтад буй  зургаан хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний шинжилгээ 
  • Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний сорьцод коронавирусын халдвар илрээгүй. 
  • Дэлхийд

Дэлхийн 216 улс оронд  19.2 сая хүн өвчилж, 717 мянган хүн нас барлаа.  Сүүлийн 24 цагт шинээр 256 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн нас баржээ. АНУ-д таван сая гаруй хүн халдвар авч, 162 мянган хүн нас барснаар нэгдүгээрт жагссан хэвээр байна.  Харин Бразилд 2.9 сая, Энэтхэгт хоёр сая гаруй хүн халдвар авчээ.

Хөрш орнуудад

ОХУ-д 5264 хүн шинээр халдвар авч, 116 хүн нас баржээ. Харин БНХАУ-д 133 тохиолдол бүртгэгдсэний 10 нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна.

Японд

Япон улсад 42 мянган хүн халдвар авч, 1026 хүн нас бараад байна.

Эх сурвалж:www.polit.mn

 
 
 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх