Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

 

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг дахин гурван жилээр сунгахаар болжээ. Энэ талаар Монголбанк өнөөдөр мэдээлэв. Монголбанкны мэдэгдэлд Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу зургаан их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатайгаар сунгалаа гэжээ.

Төв банк хооронд анх 2011 онд своп хэлцлийн гэрээ байгуулж, 2012, 2014 онуудад хоёр удаа хэмжээг 15 тэрбум юань хүртэл нэмж, хэлцлийг 2017 оны наймдугаар сар хүртэл сунгасан байдаг. Улмаар хэлцлийн гэрээг 2017 онд гурван жилээр сунгасан юм.

Своп хэлцлийн зорилго нь хоёр орны худалдааг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл, манай гадаад валютын нөөцөөс гадна шаардлагатай тохиолдолд бид своп хэлцлээр валют татах боломжтойгоороо своп хэлцэл онцлог юм. Өөрөөр хэлбэл, своп хэлцэл нь валютын нөөцөөс гадна нэмж татах боломжтой гадаад валютын эх үүсвэр болдог. Энэ утгаараа хөрөнгө оруулагчид своп хэлцлийн хэмжээ, хугацаанд анхаарал их хандуулдаг. Энэ үүднээс Хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор своп хэлцлийн хугацаа дуусахаас өмнө сунгах хэлцлийг эртнээс ярилцдаг. Харин өнгөрсөн жил Хятадын тал своп хэлцлийг сунгах асуудлыг хэлэлцэхээр очсон манай улсын төлөөлөгчдийг хүлээж аваагүй гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Гэсэн ч ийнхүү своп хэлцлийн хугацааг дахин гурван сараар сунгахаар болов. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх