ОХУ, АНУ терроризмтой тэмцэх асуудлаар яриа хэлэлцээ хийж магадгүй байна

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

АНУ, ОХУ-ын төлөөлөгчид терроризмтой тэмцэх асуудлаар ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийж магадгүй байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхРоберта О\'Брайены нийтлэлд дурджээ.


ОХУ-тай хамтран ажиллах боломжтой өөр нэгэн асуудал бол терроризмтой тэмцэх явдал юм. Хоёр улс хоёул нутаг дэвсгэр дээрээ хэт даврагсдын халдлагад өртөж байсан. АНУ-ын төлөөлөгчид ОХУ-ын тусгай алба, хууль сахиулах байгууллагатай энэ асуудлаар ойрын хугацаанд хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой өнгөрсөн оны 12 дугаар сард яриа хэлэлцээ хийсэн юм. Энэ яриа хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр терроризм, хар тамхины наймаатай тэмцэх хүрээнд АНУ-ын эрх баригчид ОХУ-тай өрнүүлэх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байгааг цохон тэмдэглэжээ. Үүнтэй холбоотойгоор Майкл Помпео мэдэгдэхдээ, хоёр улсын тусгай албад энэ хүрээнд тогтмол хэлбэрээр хамтран ажиллаж, ингэхдээ талууд хамтын ажиллагаагаа улам бүр сайжруулахыг зорих болно гэжээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх