Дананг хотын оршин суугчдыг бүгдийг нь коронавирусний шинжилгээнд хамруулна

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Коронавирусний халдварын голомт болоод буй Вьетнамын Дананг хотын эрх баригчид хотын 1,1 сая иргэдийг бүгдийг нь оношилгоонд хамруулахаар төлөвлөжээ.

Тус улсын ЭМЯ мэдээлснээр, 7 дугаар сарын 1-нээс хойших хугацаанд 800 мянга орчим жуулчин Дананг хотоос гарч явсан байна.

Хотын удирдлага 7 дугаар сарын 25-наас хойших хугацаанд 8200 хүнд коронавирусний оношилгоо хийсэн бол одоо өдөрт 8-10 мянган хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Халдвар авсан тохиолдлууд Данангаас гадна нийслэл Ханой болон Хошимин хотод бүртгэгджээ. Вьетнамын ЭМЯ  -ны мэдээллээр, Ковид-19-ээр өвчилсөн 589 тохиолдол бүртгэгдсэнээс 373 хүн эдгэрч, 3 хүн нас барсан байна.

Цар тахал анх дэгдсэнээс хойш 3 сарын дараа далайн эргийн Дананг хотод дахин халдварын тохиолдлууд илэрсэн байна. 7 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд Вьетнамд коронавирусний халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх