Д.Нямхүү: Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ Өчигдөр нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. 

Үүнийг задалж хэлбэл, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ, Найман эмч, эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 66 хүний 62-ийнх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг нь хүнд гэж үнэлэгдсэн гэв.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх