Д.Нарангэрэл: Өчигдөр 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ Дэлхийн хэмжээнд 16,858,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 665,000 хүн эндсэн бол 10 сая гаруй хүн эдгэрээд байна.

24 цагийн хугацаанд 215,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ.

ДЭМБ-аас нэгдүгээр сарын 30-ны өдөр коронавируст халдварыг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрлөө. Дэлхийн зарим оронд халдварын тохиолдол буурч, цар тахлыг хяналтандаа авсан хэмээж байгаа ч дахин халдвар гарч байна. Энэ вирусийн талаар бидний мэдэхгүй зүйлс байсаар байгаа юм.

ДЭМБ-аас COVID-19 халдварын тархалтад улирал хамаарахгүй байгааг онцлон тэмдэглээд амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах н тархалтыг бууруулахад чухал нөлөөтэйг мэдээлсээр байна.

Манай улсын хувьд өчигдөр 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2,677 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 158 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас 4 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 13 хүн холбогдож зөвлөгөө авчээ. СЭМҮТ-тэй онлайнаар гадаад улсуудаас холбогдож зөвлөгөө авах боломжтой гэлээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх