Японд халдварын 660 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Японд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 660 гаруй шинэ тохиолдол илэрчээ. Тус улсад орон даяар тогтоосон онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 25-нд цуцалснаас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт энэ болжээ.

Токио хотод тухайн өдөр халдварын 290 тохиолдол шинээр илэрснээр нийслэл хотод шинэ тохиолдлын тоо гурван хоног дараалан 200 давжээ. Токиод нэг хоногийн өмнө халдварын 293 тохиолдол илэрсэн нь урьд бүртгэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Сүүлийн мэдээллээр Токиод халдвар авсан хүний тоо 9200 давсан байна. Японы баруун нутгийн хувьд, Осака мужид халдварын 86 тохиолдол илэрсэн гэж тус мужийн эрх баригчид бямба гарагт мэдээлжээ. Энэ тоо нь Осака мужийн хувьд гурав дахь өндөр үзүүлэлт болжээ.

Японд өнөөдрийн байдлаар 24 мянга гаруй хүн халдвар авч, 1000 орчим хүн нас барсан байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх