Хакерууд Билл Гейтс, Жефф Безос, Илон Маск, Обама зэрэг алдартнуудын "Твиттер"-ийг хакерджээ

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Твиттер-ийн олон сая дагагчтай алдартнуудын хаягийг хакерууд өчигдөр орой хакердаж, биткоины луйврын зурвас үлдээсэн байна.   

Тухайлбал, Илон Маскийн Твиттер-т Доорх хаягаар явуулсан биткоинуудыг хоёр дахин өсгөөд буцаагаад илгээнэ. Хэрвээ та 1000 доллар илгээвэл 2000-ыг буцааж өгнө. Үүнийг 30-хан минутанд хийнэ хэмээн  бичсэн байв. Уг пост хэдхэн минутын дараа устжээ. 

Ийм төрлийн постууд Майкрософт-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, Амазон-ы тэргүүн Жефф Безос, рэпер Кане Уэст, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон тус улсын Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху зэрэг алдартнууд, Apple, Uber зэрэг томоохон компаниудын хаягуудад нийтлэгджээ.  

src=https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2020/07/16/apple-085423-968206398.jpeg

Хакерууд ямар арга замаар эдгээр хаягууд руу нэвтрэх эрхтэй болсон нь одоогоор тодорхойгүй байна. Одоогоор энэ хэргийг Твиттер компаниас шалгаж байна гэж мэдэгджээ.

src=https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2020/07/16/bill-085717-101719960.jpeg

Өнгөрсөн жил хакерууд Твиттер компанийн захирал Жек Дорсигийн хаягийг мөн хакерджээ. Тэд түүний хаягаар төрөл бүрийн доромж үг, арьс өнгөөр ялгаварласан утгатай зурвасууд үлдээсэн байв.  

Тухайн үед тус компаниас хакерууд үүрэн холбооны аюулгүй ажиллагааны системд гарсан цоорхойг ашиглан нэвтэрсэн байна гэж тайлбарласан байна. Жек Дорсигийн хаяг руу сим картыг солих аргаар нэвтэрсэн байж болзошгүй гэж таамаглажээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх