ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Туул голд нэг хүн усанд осолдож, амь насаа алджээ. Тодруулбал, уг дуудлага мэдээлэл өчигдөр буюу долдугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Одоогоор усанд осолдсон иргэний тухай мэдээллийг өгөх боломжгүй гэж НОБГ-аас мэдээллээ.
Статистик мэдээллээр баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 10 хүн усны ослоор амь насаа алддаг байна. Усны ослоор нас барагсдын 90 орчим хувь нь эрчүүд ба 18-35 хүртэлх насны залуус байдаг аж. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол нуурын эрэг дагуу амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжээ алдаж болохгүйг сэрэмжлүүлсээр байгаа юм.