ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент анхдугаар чуулганаа хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, дэд дарга, намын бүлгийн дарга нараа сонгож амжив.
Одоо нэн тэргүүнд Засгийн газар байгуулагдана. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногт буюу наадмаас өмнө Засгийн газраа байгуулахаар эрх баригч МАН-ынхан ярьж тохирчээ.
Ерөнхийлөгчийн зүгээс ч Засгийн газраа хурдан байгуулж, ажилдаа яаравчлан орох чиглэл өгсөн билээ. Тиймээс энэ долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж, Ерөнхийлөгчид бүтцээ өргөн барьж зөвшилцөх юм. Улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийднэ.