Зургаан настай охин угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хүнд бэртжээ

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


 Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Улаанбаатар хотын харьяат 6 настай, эмэгтэй хүүхэд долдугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн Шинэсний гэзэг” гэдэг газар угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хүнд бэртжээ.

Газарт унасны улмаас хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан учир тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Батсүрэн Э.Номунбилэгт нар долдугаар сарын 5-ны өдөр хагалгаа хийсэн аж.

Охины ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний баг болон ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр нисэж, мөн өдрийн 17:02 цагт Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хотод авч ирсэн байна. Охиныг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх