УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа

  • 0
  • 62
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар:

Намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох тухай;
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай;
Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар намын бүлгүүд байгуулагдсаныг болон бүлэг тус бүрийн дарга нар сонгогдсоныг албан ёсоор танилцууллаа.  Үүний дараа парламентад суудалтай намуудаас сонгогдсон УИХ-ын дэд дарга нарыг танилцуулж, тэднийг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, баталлаа. 

УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нар гишүүдийн олонхийн саналаар сонгогдлоо. С.Одонтуяагийн хувьд УИХ-ын хоёрдахь эмэгтэй дэд дарга болж байгаа юм. 

Хуралдааны үеэр гишүүд УИХ-ын шинэ дэд дарга нарт хандан үг хэлж, шударга зарчимтай ажиллахыг захилаа. Мөн МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат нар сонгогдов.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх