ХӨСҮТ: Шинээр халдвар илрээгүй, ОХУ-аас ирсэн нэг оюутан эдгэрлээ

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  10.5 сая хүн өвчилж, 513 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 159 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Тохиолдлын тоог өмнөх өдрийнхтэй харьцуулж үзвэл өвчлөл 9000-р, эндэгдэл нэг мянга гаруй хүнээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  АНУ-д сүүлийн 24 цагийн дотор  35 мянга, Бразилд 33 мянга, Энэтхэгт 18 мянгаар өвчлөл нэмэгдсэн.  Ингэснээр сүүлийн гурван өдөр өвчлөл хамгийн өндөр бүртгэгдсэн орнуудаар бүртгэгдлээ. Ялангуяа АНУ-д сүүлийн долоон хоногийн хугацаанд өвчлөл эрс нэмэгдэж байгааг тус улсын өвчин судлалын төвөөс жагсаал цуглаан их цуглуулж, шинж тэмдэггүй балархай хэлбэрээр илэрч буйг мэдэлгүйгээр хөгшин настай хүмүүст халдааж байна хэмээн тайлбарласан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 6693 хүн халдвар авч, 154 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Читид 24 цагийн хугацаанд 38-125 хүн өвчилсөн байна. Тувад 125 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн 4485 болсон. Буриадад 38 хүн шинээр өвчилж, нийт батлагдсан тохиолдлын тоо 2924 боллоо. Читид 92 хүнээр нэмэгдэж, 3100 болсон байна.

Манай орны хувьд шинээр ажиглалтад 16 хүн орж, 31  хүн ажиглалтаас гарсан. Одоо ажиглалтад 2468 хүн байна.   Ажиглах байранд 1-5 насны 118, 53 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 332 хүн байна. Гуравдугаар сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл хугацаанд  тусгаарлах байранд 5447 иргэн байсан бөгөөд үүнээс 623 иргэн гэрийн хяналтад байна.  24 цагийн хугацаанд 119 тоот дугаарт 161 дуудлага ирж, эмнэлгийн зөвлөгөө авсан хэмээв. 

src=http://www.zaluucom.mn/stat/file/p/l/207/15935742785efc038660fb0.jpg

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  нийт 406 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлбэл,  ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, ажиглах байранд тусгаарлагдсан 378 иргэний давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Идэвхитэй тандалт буюу хүн амын дунд, эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс шинжилгээний сорьц цуглуулах систем ажиллаж байна.  Долоон иргэний сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй. 

Өнөөдөр сайн мэдээтэй. нэг хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Тухайн хүн нь 21 настай, ОХУ-аас ирсэн оюутан байна. Тухайн оюутан нь 36 хоног эмчлэгдсэн. Мөн 2020 оны долдугаар сарын 1-нд буюу өнөөдөр өглөө 07:00 цагт ХӨСҮТ-ээс эмчлэгдэж гараад, дараагийн шатны ажиглалтад байсан жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой боллоо. 

Ингээд нийтдээ батлагдсан тохиолдол 220 болж, үүнээс 176 хүн эдгэрсэн. Одоо 44 хүн эмнэлэгт байна. Үүний 33 нь хөнгөн, 11 хүндэвтэр байгаа. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна хэмээлээ. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх