Буриадад халдвар авсан хүний тоо 3000-д дөхжээ

  • 0
  • 72
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

КРАСНОЯРСК. /RIA Novosti/. ОХУ-ын Буриад улсад нэг өдрийн дотор коронавирусний халдварын 38 шинэ тохиолдол илэрч халдвар авсан хүний тоо 2924 болсон гэж бүс нутгийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.  

Шинэ тохиолдлуудын гурав нь бусад бүс нутгаас ирсэн хүмүүс бол найм нь Түргэн тусламжийн эмнэлгийн голомттой холбоотой байна. Мөн амьсгалын замын цочмог вируст халдварын хяналтын хүрээнд шинжилгээнд хамрагдсан 10 хүнээс халдвар илэрчээ. Үлдсэн нь өмнө нь илэрсэн тохиолдлууд болон бусад голомттой холбоотой байна. Буриадын нийслэл Улаан-Үд хотод халдвар авсан нийт хүний тоо 1632 болжээ.

Буриадад цар тахал дэгдсэнээс хойш 2055 хүн эдгэрч, 21 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 522 хүн эмчлүүлж байгаагийн 28 нь хүүхдүүд бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа аж. Мөн өвчний шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа 326 хүн амбулаториор эмчилгээ хийлгэж байна. Эрчимт эмчилгээний тасагт 22 хүн хэвтэж байгаагийн хоёрт нь хиймэл амьсгал аппарат залгажээ. Одоогийн байдлаар халдвар авсан хүмүүстэй харьцсан 1115 хүн байгаа бөгөөд бүгд үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх