УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сидней хотын казинод ГУРВАН цагийн турш тогложээ

  • 0
  • 100
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцохдоо казино тоглосон хэрэгт холбогдсон.

 

Энэ талаар эх орондоо ирсэний дараа тайлбарлахдаа Зүгээр сонирхсон. Тоглоогүй гэх утгатай тайлбарыг өгсөнөөр энэ асуудал намжаад байгаа юм. Тэгвэл манай редакцид УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын казино тоглож байгаа зураг ирсэн юм. Тодруулбал нэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сидней хотын Star гэх казинод шөнийн 00-03 цагийн хооронд Д.Эрдэнбат дарга казино тоглосон байна.

 

Тэрээр Д.Тогтохсүрэн даргын хажууд зогсон сонирхож харсан гэх тайлбарыг өгч байсан ч манай редакцид ирсэн зурагт малгайгаа буруу харуулж өмсөөд тоглож байгааг харж болох аж. Мөн түүнтэй хамт Д.Лүндээжанцан гишүүн тоглож байсан гэх мэдээлэл байгаа юм.

 

Т.Цолмонсайхан Эх сурвалж: http://check.mn/p/9329


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх