Нэр дэвшигчдийг шүүх хурлын эргэн тойронд...

  • 0
  • 79
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал өчигдөр боллоо. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногт  нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр гарсан.  Харин Ж.Эрдэнэбатын хувьд 10 тэрбум төгрөгийг шүүхийн дансанд байршуулаагүй тул таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэгвэл өчигдөр түүнийг шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж шүүх хуралдаан энэ сарын 22-ныг хүртэл хойшиллоо. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын өмгөөлөгчөө солих хүсэлтийг шүүх хүлээж авсан ч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж авсангүй.

Шүүх хурлын өмнө Сэлэнгэ аймгийн 70 мянган сонгогчийн эрхэнд бүдүүлгээр халдсан шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн 200 гаруй иргэн шүүхийн гадна жагссан юм.  Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан, Монгол Улсын гавьяат хуульж Ж.Бямбадорж Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж, шүүгч, шүүхийн нэр хүндийг гутаасан үйлдлийг эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхэд шүүхийн байгууллага халдсан анхны тохиолдол энэ боллоо” гэсэн тайлбар өглөө.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон шинжээч нар ирээгүйтэй холбогдуулж улсын яллагч өмгөөлөгч нараас хүсэлт гаргалаа. Мөн шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны долдугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.Эрдэнэбатад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр  нэг тойрогт өрсөлдөж нэр дэвшигчдийн шүүх хуралдаан хойшиллоо.

Мөн өчигдөр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй Захиргааны хэргийн шүүхээс нэр дэвшихийг  зөвшөөрсөн тогтоолоо шүүхээс гардаж авчээ.  Тэрээр энэ тухайгаа Монголын шүүх байгууллага бурууг зөвөөр харж шударга шийдвэр гаргасанд талархаж байна. Сонгуулийн ерөнхий хороо руу нэр дэвших хүсэлтээ баталгаажуулах хүсэлтээ дахин өглөө. Сонгуулийн ерөнхий хороо шүүхийн шийдвэрийг биелүүлж миний нэр дэвших мандатыг өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх