Үзэгчгүй наадмын талаар бөхчүүд юу хэлэв

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ хэмээн УОК-ын хурлаар эцэслэн шийдвэрлэсэн. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг Херо Энтертайнментийн захирал Б.Баатар найруулахаар боллоо. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ жил болно. COVID-19” халдварт өвчний өндөр эрсдэлтэй үед болж байгаа учир наадмын нээлтийг хуучных шиг өргөн дэлгэр биш онлайнаар хийхээр боллоо. Нээлтийг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргасан байна. Үзэгчгүй наадам хийх болсон талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Монгол Улсын харцага Н.Золбоо: Үзэгчгүй ч гэсэн наадмаа хийж байгаад баяртай байна

src=http://resource.blogs.sodonsolution.org/polit/image/2020/06/15/9nxrcw8mo8etc0x3/%D0%B91.jpg

-Онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед эрийн гурван наадмаа таслалгүй зохион байгуулж байгаад баяртай байна. Хэдийгээр цэнгэлдэхэд үзэгчгүй ч гэсэн цэнхэр дэлгэцээрээ хурдан морь, хүчит бөх, сурын харваагаа үзэж монголчууд сэтгэлийн цэнгэл эдлэх байх гэж бодож байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн арслан Г.Бадрах: Үзэгчгүй байх нь таатай биш

src=http://resource.blogs.sodonsolution.org/polit/image/2020/06/15/on5vjw2n27y70dbg/%D0%B93.jpg

-Энэ шийдвэрийн тухайд цаг үетэйгээ уялдуулах нь эрсдэлгүй зөв хэдий ч үзэгчгүй байх нь нэг талаараа тийм ч таатай биш санагдаж байна. Наадам гэдэг монголчууд бидний хувьд эртнээс нааш уламжилж ирсэн хотол олноороо цэнгэдэг их цэнгэл юм.

Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн заан О.Мөнх-Ирээдүй:Түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол байгаагүй

src=http://resource.blogs.sodonsolution.org/polit/image/2020/06/15/rk2gezbzem3gkiri/%D0%B92.jpg

-Монгол Улсын түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол огт байдаггүй юм билээ. Мөн аймаг, сумынхаа наадмыг ч гэсэн нэг өдөр тэмдэглэдэг байсан гэдэг.  Харин энэ жилийн тухайд үзэгчгүй гэсэн байна.  Хэдийгээр аргагүй нөхцөл байдлаас шалтгаалж үзэгчгүй наадам хийх нь зөв ч бөхчүүдийн хувьд үзэгчдийн уухайн түрлэгээр урамтай сайн барилддаг бөхчүүд ч байдаг. Сүүлд барилдсан харцага, начингуудын халз  12 бөхийн барилдаанаас  харахад үзэгчгүй байх нь бөхөд дуртай үзэгчдэд жаахан таагүй байх шиг санагдсан.

Эх сурвалж: Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх