СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СОГТУУГААР жолоо барих үедээ НОЦТОЙ осол гаргажээ

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осолд холбогдох тохиолдол их болжээ. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр Тоёота приус маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /1.92% согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ажилчдын гудамжинд онхолджээ.

Осол гаргах үедээ зорчигч Б эмэгтэй /1.13% согтолттой/, зорчигч О эмэгтэй /1.73% согтолттой/ нар гэмтсэн НОЦТОЙ зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мөн зорчигчдын зүгээс жолоочид тавих хяналт, шаардлага байдаггүй. Согтуу хүнээр автомашин жолоодохыг өөгшүүлснээс болж бусад замын хөдөлгөөний дүрмээрээ хөдөлгөөнд оролцогч нарт аюул, занал учруулж, өөрсдөө гэмтэж бэртэж байгааг анхаарна уу. 

Энэ оны эхний 5 сарын байдлаар 10320 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлжээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх