ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Улаанбаатар хотод өнгөрсөн дөрвөн жилд юу өөрчлөгдөв. Энэ асуултад нийслэлчүүд утаа гэж дуу нэгтэй хариулж байна. Дараа нь бүтээн байгуулалт, автозамын түгжрэл гэх зэргээр олон өөрчлөлтийг шил дараалан нэрлэв.Нээрээ л урд яваа нэгнийг харахгүй шахам өтгөн хар манан дунд бүдчиж явсан цаг саяхан. Амьдарч, амьсгалж чадахааргүй болж өвлийн гурван сардаа хөдөө нутгийг зорих нь ч бий. Хүүхдээ тэврээд бөөн бөөнөөрөө эмнэлэг бараадаж, явсан үе ч бас бий.Утаанаас үүдэлтэй өвчлөлөөр 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн нас барсан, 2015 онд 0-4 насны 435 хүүхэд эндсэн харамсалтай он жилүүдийг ч туулсан. АШУҮИС-ийн сургууль, АНУ, БНСУ-ын их сургуулийн судлаачдын хамтарсан багийнхан нийт 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдийн дунд судалгаа явуулж, хүүхдүүдийн уушиг 20 жил тамхи татсан хүнийхтэй адил гэсэн дүгнэлт гаргажээ.Монголчууд ийм л хүнд хэцүү он жилүүдийг туулж, утааг хэрхэн яаж бууруулах талаар 20 жил ярьж, хэдэн зуун тэрбумаар нь зарцуулсан. Эцэст нь Улаанбаатарыг хэн ч утаанаас салгаж чадахгүй гэж нийслэлчүүд хувь заяатайгаа эвлэрч байсныг эрс өөрчлөв. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон эл асуудлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг жилийн дотор шийдэж, 50 хувиар бууруулж чадсан. Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллынхонд нийлүүлсэн. Ингэж нэгэн зорилгын төлөө нийслэлчүүдтэй хүчээ нэгтгэн ажиллаж ярих биш хийж болдгийг харууллаа.Гэхдээ энэ үр дүнд сэтгэл ханаж, зогсолт хийж болохгүй тул МАН 2020-2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа онцлон багтаасан мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг ирэх жил 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд Налайх дүүрэгт сайжруулсан түлш үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.МАН нийслэлчүүдийн хүсэл мөрөөдөл болсон агаар, орчны бохирдолгүй цэвэр хотыг цогцлоохын тулд 2020-2024 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана.
Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
Цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжиж, цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг байгуулна.
Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна.