Баянзүрхчүүд дахиад л намд бус бие даагчид итгэл хүлээлгэх үү...

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт хуваагдсан БЗД-ийн сонгогчид бусад тойргуудыг бодвол харьцангуй чөлөөт сонголттой гэдгээрээ онцлог. Тэдний ихэнх нь хэнийг ч гаргаж ирж мэдэх тийм л ардчилсан иргэд. Өнгөрсөн сонгуулиудыг харвал, намд итгэл үзүүлэхээсээ илүүтэй бие даагчдыг төлөөллөөрөө сонгож ирсэн гэдгээрээ онцгой дүүрэг.

Энэ дүр зураг одоо ч хэвээрээ гэдэг нь илт анзаарагдаж байна. Уулзалтуудаас харахад МАНАН-г устгаж, намчирхлыг халах иргэдийн сонирхол илт давуу байгаа бөгөөд тэр хэрээр бие даагчдад боломж илүү нээгдсээр байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар 23-р тойрогт ч бие даагчдын рейтинг харьцангуй өндөр явж байгаа аж. Тэр дундаа бие даагчдаас хамгийн рейтинг өндөртэй нь генерал Б.Баярмагнай. Түүний нэр хүнд армийн генерал, анхдагчуудын эзэн гээд олон эерэг хандлагуудаар сонгогчдын дунд тогтмол өсөлттэй явж ирэв. Мөн тэрээр Монголын Үндэсний Фронтыг тэргүүлж байхдаа маш ноцтой эрсдэлээс нийгэм, иргэдийг урьдчилан сэргийлж чадсан шийдвэр нь олны талархалыг ихэд хүртэх болжээ. Түүнчлэн намчирхлыг халах асуудлыг Мөрийн хөтөлбөртөө тусгасан нь олны санаа бодолтой нийцэж байгаа аж.

22-р тойргийн хувьд Л.Наранбаатарт маш их боломж байсан. Гэвч түүнийг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үнэмлэх олгоогүй. Уг нь З.Энхболдтой хийсэн тэмцлийг нэлээд хүмүүс үнэлж байсан боловч энэ удаад түүнд боломж олдсонгүй. З.Энхболдыг СЕХ-нд нөлөөлсөн гэх тайлбар Л.Наранбаатарыг ширүүхэн өрсөлдөгч байсныг ч харуулж байгаа юм. Тэгэхээр хуульч М.Ичинноровт боломж нээгдсэн гэж болно.

Ерөнхийдөө энэ дүүрэгт нэр дэвшигчдийн өрсөлдөөн жигд үргэлжилж байгаа ч баянзүрхчүүд өөрсдийн сонголтодоо үнэнчээ харуулж, дахин бие даагчид итгэл үзүүлэх нь сонгуулийн өдрүүд үргэлжлэх тутам тодорхой болоод байна. Энэ нь тус сонгуулиар МАНАН-г устгах гэсэн баянзүрхчүүдийн туйлын хүсэл зорилготой холбоотой байж таарах нь.

Я.Хулан
Төр.мн

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх