Чихэрлэг болон хийжүүлсэн ундаа, транс тос зэрэг эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлахыг МАН-ын мөрийн хөтөлбөртөө тусгажээ

  • 0
  • 71
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хор уршгийн талаар томчууд бид мэддэг хэрнээ үр хүүхдүүдтэйгээ хамт хэрэглэсээр байдаг. 500 грамм хийжүүлсэн ундаанд 12 цайны халбагатай тэнцэххэмжээний сахар ордог аж. Тэгвэл өдөрт ийм хэмжээний хийжүүлсэн ундаа уудаг хүүхэд жилд 22 кг элсэн чихэр иддэг гэсэн үг. Хийжүүлсэн ундааны гол хэрэглэгчид нь 6-25 насныхан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 80 хувь нь буюу таванхүүхэд тутмын дөрөв нь хийжүүлсэн ундаа хэт их хэрэглэснээс цусан дахь сахарын хэмжээ ихсэж, чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байдаг ажээ. Эндээс харахад гурван цагаан хорны нэг гэгддэг чихрийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд зохицуулалт хийж, хяналт тавих цаг нь болжээ.

Одоогоос долоон жилий өмнө хийсэн ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” судалгаагаар…

12.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай,
44.7 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй,
33.6 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг,
26.4 хувь нь түргэн хоол, цайны газраар тогтмол үйлчлүүлдэг,
56,5 хувь нь сургууль дээр хоол идэх, цай уухдаа гараа угаадаггүй эсвэл хааяа угаадаг гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Энэ тоо өнөөдрийг хүртэл лав буураагүй. Учир нь өнөөг хүртэл хийжүүлсэн ундааны хэрэглээнд тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс болж хэрэглээ жил тутам нэмэгдэж тэр хэрээрээ өвчлөл газар авсан.

МАН энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Эрүүл иргэн” гэсэн тусгайлан бүлэг оруулж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний хэрэглээ тэр дундаа чихэрлэг болон хийжүүлсэн ундаа, транс тос гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлаж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулна гэсэн зорилт дэвшүүлсэн. Хүүхэд, залуучуудаа эрүүл чийрэг өсгөхөд бодлогоор анхаарах цаг нь болжээ гэдгийг МАН олж харан, хоол биш хор болдог хүнсний бүтээгдэхүүнийг хуулиар зохицуулах нь.

Үүнд ганцхан чихэрлэг болон хийжүүлсэн ундаа ч биш, дэлгүүрүүдийн лангуун дээр байх хэн, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй амт, өнгө оруулагчтай бүх төрлийн амттан хамаарна.

Энэхүү зорилтыг ээжүүд эрүүл монгол хүүхэд өсгөн хүмүүжүүлэх эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн чухал болохыг онцлон, сайшааж байна.

Эх орны ирээдүй хойч үе болсон хүүхдүүдээс гадна насанд хүрсэн иргэдэд ч МАН-ын дэвшүүлж буй зорилт хамаатай.

Дундаж америк иргэн жилд 33 литр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг бол Монгол хүнийх 28 литр байгаа нь бас л анхаармаар тоо.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2017 онд монголчууд 292 сая литр шингэн хүнс хэрэглэжээ. Үүний 22 хувийг шүүс, 8 хувийг цай, 12 хувийг ус, 56 хувийг нь хийжүүлсэн ундаа эзэлсэн байна. Эдгээр тоон мэдээллийг тогтож сайн харвал ясны сийрэгжилт,чихрийн шижин зүрх судасны өвчлөлийг эрс нэмэгдүүлж буй хийжүүлсэн ундаа нийт шингэний дийлэнх хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх