Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, Б.Үйлст болон салбарын эмч, сувилагч нарын төлөөлөл 21 аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсадын төлөөлөлтэй цахимаар уулзаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд салбарын хүрээнд авч хэрэгжүүлсэн болон ирэх дөрвөн жилд анхаарч ажиллах бодлого, хөтөлбөрөө танилцуулж, санал солилцлоо.
Уузалтын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий нийтийг цочроосон коронавирусын тархалтын үед хүн ардынхаа эрүүл энхийг бат найдвартай хамгаалан ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон тус салбарын нийт баг, хамт олон, эмч, эмнэлгийн ажилтнуудад чин сэтгэлийн угаас талархал илэрхийлсэн.
Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж дэмжин ажилласаар ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан цаг наргүй зүтгэж байгаа эмч мэргэжилтэн, эмнэлгийн нийт ажилтнуудад мөн талархал илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
...Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр олон талт цогц арга хэмжээг эрүүл мэндийн салбарын 54687 эмч, эмнэлгийн ажилтан та бүхэнтэйгээ хамтран хэрэгжүүлсний үр дүнд монгол хүний дундаж наслалт Улаанбаатар хотод 71.6, улсын хэмжээнд 70.2 болж нэмэгдлээ. Юуны өмнө Эрүүл мэндийн салбар 2016-2020 онд эрх зүйн шинэчлэл хийх, салбарын хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн ажилтнуудын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарсан он жилүүд байлаа.
Та бүхэн эрдэм боловсрол, энэрэнгүй сэтгэлээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хэрхэн аварч хамгаалдгийг хүн төрөлхтний өмнө сорилт болж байгаа дэлхий нийтийг нөмөрсөн шинэ өвчин,шинэ вирусын үед улам тод томруун харуулж байна. Өнөөдөр гэхэд л ХӨСҮТ 10 хүн эмчилж эмнэлгээс дараагийн шат руу шилжүүллээ.
Улс орны хөгжлийн үндсэн шалгуур болох эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирч 2019 онд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990-ээд оноос хойш анх удаа бүтэн нэг промилээр буурлаа. Мөн эхийн эндэгдэл өнгөрсөн онд буурсан юм. Энэ нь манай эмч, эмнэлгийн ажилтны хичээл зүтгэлийн үр дүн юм. Засгийн газар хатгааны эсрэг вакцин, нярайн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээ, дутуу нярайн амьсгал хямралын гачаалын Сурфактант эмчилгээ”-ний санхүүжилтийг бүрэн шийдэж үндэсний хэмжээнд нэвтрүүлэх боломж олгосон нь энэхүү үр дүнд хүрэхэд чухал ач холбогдолтой байсан хэмээн манай салбарынхан талархдаг юм.
2016 онтой харьцуулахад эрүүл мэндийн салбарын төсөв 40 хувиар, хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж 70 шинэ эмнэлэг 4 жилийн хугацаанд ашиглалтад орлоо. Олон жил царцаагдсан Дорноговь аймгийн Сайншандын 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүдийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн үйл ажилллагаа эхэллээ.Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулагдаж манай улс анх удаа изотопын үйлдвэртэй, хорт хавдар болон олон төрлийн өвчнийг эрт үед нь эдийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник технологи нэвтэрлээ. 17 төрлийн оношилгоо, эмчилгээг нэг дор үзүүлэх АШУҮИС-ийн эмнэлэг ашиглалтад орсны зэрэгцээ Яармагийн 300 ортой эмнэлгийг энэ 6 сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.Энэ онд Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг, Түлэнхийн төв, зэрэг 29 эмнэлэг ашиглалтад орно.
Монгол Улсын Засгийн газар Донорын тухай , Эрүүл мэндийн тухай зэрэг 10-аад хууль тогтоомж боловсруулан, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлууллаа. Элэг бүтэн Монгол”, Эрүүл шүд-эрүүл хүүхэд”, Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, Халдварт өвчнөөс сэргийлэх хянах”, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах”, Орчны эрүүл мэнд” зэрэг 9 үндэсний хөтөлбөрбатлан, хэрэгжүүлж, мянга мянган иргэнээ элэгний аюулт өвчнөөс салгаж, олон зуун хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, утаанаас үүдэлтэй аливаа өвчин эмгэгийг бууруулж чадлаа.
Монголын Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч, Уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулж, ЭМЯ-нд МУАУ-ны хэлтсийг байгуулж, МУАУ-ны 108 боть төрийн их бүтээлийг туурвилаа. Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж, 250 мянган төгрөг болгосон. Цаашид МУАУ-ыг дэлхийн бренд болгон хөгжүүлэхийг төлөө чармайн ажиллаж, МУАУ-ыг хөгжүүлэх”үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байгаагаа Ерөнхий сайддаа уламжилж байна.
Хүүхэд залуучуудын дунд мэдэгдэхгүйгээр тархаж байсан олон өвчин түүний дотор Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, өнөөдрийн байдлаар тандалтад үндэслэн 90 сургуульд илрүүлэг хийхээс 72 -д нь зохион байгуулж 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ.
- 2015-2016 онд сүрьеэгийн тоног төхөөрөмжид 1.1 тэрбум төгрөг зарцуулж байсан бол сүүлийн 2 жилд улсын төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг зарцууллаа. Сүрьеэгийн оношилгоонд шаардлагатай рентген аппарат нэн дутагдалтай байсаан. Тэгвэл өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэг зөөврийн дижитал аппаратаар бүрэн хангагдаж улмаар суурин рентген аппаратаар хангагдаж эхэлсэн. 2 цагийн дотор сүрьеэ өвчнийг оношлох Gene-Xpert шинжилгээг нэвтрүүлэн, 19 лабораторид уг шинжилгээг хийж байна.
- Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 24 сарын эмчилгээний хугацааг 9 сар болгож нэвтрүүлсэн цөөхөн орны нэг Монгол Улс болсноорөвчтний сэтгэлийн дарамт,эмийн гаж нөлөө, иргэнд учрах санхүүгийн дарамтыг бууруулахад ихээхэн түлхэц болсон юм.Эрт илрүүлэг, эмчилгээ, эмч, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд сүрьеэгийн тохиолдол жил бүр буурч байна.
Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын санг бие даан ажиллах” шийдвэр гаргаснаар Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтыг 2 дахин нэмэгдүүлсэн. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын даатгалын санхүүжилт ижил түвшинд хүрч, Элэг бүтэн Монгол”хөтөлбөр, урьдчилан сэргийлэх үзлэг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсийг 2014 оноос хойш нэг ч удаа нэмэгдүүлээгүй байсныг 47-55 хувь, эрүүл мэндийн ажилтны үр дүнгийн урамшууллыг сард 15 хувь, улиралд 45 хувь байсныг сард 20 хувь, улиралд 60 хувь болгож, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төрд ажилласан жилийн нэмэгдлийг анх удаа 5-25 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч Засгийн газар энэ чиглэлд дахин дэвшил гаргах тухай сая Ерөнхий сайд хэллээ. Засгийн газар Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөр баталж энэ чиглэлийн олон асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгаагийн дотор орон сууцны асуудалд онцгой анхаарч тодорхой шийдлүүд гаргаж байна. Энэ чиглэлээр Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын чиглэлийн дагуу байгуулан ажиллаж байна.
Улсын төсөв болон олон улсын санхүүжилтээр зөвхөн сүүлийн 2 жилийн хугацаанд 500 гаруй эрүүл мэндийн ажилтныг өндөр хөгжилтэй оронд сургалтанд хамрууллаа.
Сургалтын үр дүнд манай эмч мэргэжилтэн, эрдэмтэн докторууд эмчилгээний шинэ арга технологи, инновацийг эх орондоо амжилттай нутагшуулж гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 39 өвчнийг 26 болгож буурууллаа.
ЭМЯ-наас 2018-2019 онд сувилагчийн тоог нэмэгдүүлэх 1:2” зорилтот арга хэмжээ хэрэгжүүлж,мэргэжлээрээ эргэн ажиллах сонирхолтой 522 сувилагчийг богино хугацааны сургалтад хамруулан ажлын байраар хангасан. Цаашид энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Cувилагч” мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төрөөс даан суралцуулах шийдвэрийг саяхан Засгийн газар гаргасанд бид баяртай байгаа.
Шинэ коронавирусын халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт гарч өнөөдрийн байдлаар 7.1 сая хүн халдвар авч, 408 мянган хүн хорвоог орхиод байна. Манай эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтран хагас жилийн хугацаанд энэ халдвараас хориглон хамгаалж байна.