Жорж Флойдыг Хьюстон хотод Мягмар гаригт оршуулна

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флойдыг өнөөдөр буюу 2020.06.09-ний Мягмар гаригт Техас муж улсын Хьюстон хотод оршуулна. Эсэргүүцлийн ажиллагаа эхлэхэд Трамп муж улсуудын захирагч нарыг арга хэмжээ авахгүй бол үймээн самууныг дарахын тулд армийг ашиглана гэж сүрдүүлсэн билээ. Түүний үг Батлан ​​хамгаалахын сайд асан Жим Маттис, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга асан, генерал Колин Пауэлл зэрэг цэргийн өндөр албан тушаалтнуудын шүүмжлэлийг дагуулсан юм.

Ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Техаст өнгөрсөн Даваа гаригт очиж, талийгаачийн төрөл төрөгсөдтэй уулзан биечлэн эмгэнэл илэрхийлжээ. Гэхдээ тэрбээр Флойдыг оршуулахад оролцохгүй юм байна.

Тэрбээр өнгөрсөн Ням гаригт твиттер хуудастаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг зэмлэн буруушаасан байна. Дональд Трамп хэлсэн үгэндээ хүчирхийлэлд өдөөн турхирч, дайсагнал, үзэн ядалтын гал дээр тос нэмж, бид бүхнийг  улам талцуулсан” гэж бичжээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Трамп Үндэсний гвардын цэргүүд нийслэлээс гарч эхэлж магадгүй, бүх зүйл эмх цэгцтэй болж байна гэж жиргэсэн юм.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх