У.Хүрэлсүх: Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ шударга, бүтээлч багийг дэмжээрэй

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг дэмжиж, бодлого, хөтөлбөрөө танилцуулахаар тус дүүргийн иргэд, сонгогчидтой өчигдөр /2020.06.06/ уулзлаа. Энэ үеэр тэрбээр гурван дэвшигчийн талаар тус бүр онцлон үг хэлэхдээ Монгол Ардын Нам олон шалгуур үзүүлэлтээр шигшиж Баянгол дүүрэгтээ дараах гурван хүний нэрийг дэвшүүлснийг та бүхэндээ танилцуулъя. Ерөнхий сайд, МАН-ын дарга гурван шалгуур тавьсан. Нэгдүгээрт ёс суртахуун. Энэ бол төрд зүтгэж байгаа хүний хамгийн чухал шалгуур юм. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй. Хувийн эрх ашгаа улсын эрх ашгийн доогуур тавьж чаддаг. Эх орондоо хайртай. Ард түмэндээ юм хийж бүтээх, ард түмнээ үлгэрлэн дуурайж ажиллаж чадах ийм монгол аавын хүү, ээжийн охид энэ Монголын төрд ажиллах ёстой гэж би үзэж байгаа. Хоёрдугаарт, мэдлэг боловсрол. Гуравдугаарт, ажлын дадлага, туршлага. Дөрөвдүгээрт, ард түмэн ямар хүнийг хүсэж, ямар хүнээр өөрсдийгөө төлөөлүүлж Монгол Улсын төрд ажиллуулах хүсэлтэй байх вэ гэдэгт олон удаагийн судалгаа хийсэн. Энэ бүхний үр дүнд бид нар дараах гурван хүний нэрийг дэвшүүлж байгаа юм” гэдгийг онцоллоо.

У.Хүрэлсүх: Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа Ж.Ганбаатар төрд байх ёстой хүн

src=https://zindaa.mn/uploads/images/103500058_1150631145299523_5714674415110634637_n.jpg

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын талаар үг хэлэхдээ Ж.Ганбаатар гишүүнийг та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. Үнэхээр ажил хэрэгч хүн. Эх орондоо маш сайхан бүтээн байгуулалтуудыг хийж, олон барилга байгууламжуудыг барьсан. Ард түмнийхээ ая тухтай амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө энэ хүн хувийн хэвшилд ажиллаж байхдаа ёстой өдөр шөнөгүй зүтгэсэн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Парламентад дөрвөн жил ажиллахдаа ихээхэн үүрэг гүйцэтгэж ажилласан. Нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс үзүүлэх бодлого, үйл ажиллагааг боловсруулж төрийн бодлого болоход Засгийн газар энэ ажлуудыг зохион байгуулахад Ж.Ганбаатар гишүүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга хүн юм. Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа. Судалгаанд хамгийн өндөр рейтингтэй байдаг УИХ-ын гишүүн. Энэ бол ард түмэн яаж үнэлж байгааг харуулж байгаа юм. Тийм учраас манай нам Ж.Ганбаатар гишүүний нэрийг дэвшүүлж байгаа. Ирэх дөрвөн жилд бидний хийх чухал зүйлийн нэг бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хэл амтай Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг ард түмний дунд ил болгох, бизнес эрхлэгчдээ дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар төрийн бодлогыг тодорхойлох чухал ажлуудыг гардан зохион байгуулж хийх хүн бол манай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж бид үзэж байгаа. Тийм учраас Ж.Ганбаатар гишүүнээ дахин нэр дэвшүүлсэн гэдгийг тодотгоё. Баянголчууд та бүхнийг бүрэн хүлээж авна гэж бодож байна” гэж хэллээ.

У.Хүрэлсүх: Парламентад айдаг, эмээдэг, хэлж, ярьж, анхааруулж зөвлөдөг энэ хүн л хэрэгтэй

src=https://zindaa.mn/uploads/images/101444918_3011012178947274_1187475158021217822_o.jpg

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн талаар үг хэлэхдээ Д.Лүндээжанцан нэр дэвшигчийг танихгүй хүн Монголд байхгүй байх. Хамгийн олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүн. Энэ Монгол төрийн бүх хууль тогтоомжийг боловсруулсан эцэг хүн. Эрдэмтэн, доктор, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн. Монголын парламентад ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ зайлшгүй байх ёстой. Эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүчний байгууллагаас салбар салбарын төлөөллүүд Монголын парламентад байх ёстой. Ингэж байж парламентад төрийн бодлого тодорхойлогдож, ингэж байж парламентаас гарсан хууль тогтоомж амьдралд нийцэж өгнө. Парламентад морь уралдахгүй, парламентад мисс шалгаруулахгүй. Төрийн бодлого тодорхойлогдож байгаа. Тийм учраас Монгол төрийн бодлого тодорхойлж чадах эрхэм хүнээ дэвшүүллээ. Д.Лүндээжанцан гуай маань Монгол төрийн дархан түшээ. Манай ард түмэн мэднэ. Нэг ёсондоо Монгол төрийн, энэ парламентийн ой санамж бүхэлдээ Д.Лүндээжанцан гуайд бий. 1992 оноос Улсын бага хурлаас авахуулаад Монгол Улсын хууль тогтоомж яаж боловсруулагдаж, хэзээ, хаана, хэн ямар үг хэлж байж, ямар юм нь дээр зөрчилдөж, ямар юм нь дээр маргалдаж байж энэ хууль батлалцаж гарсан бэ гэдгийг бүгдийг нь мэднэ. Энэ ой санамж тасарчихвал Монгол төр нурж байгаагаас ялгаагүй. Парламентад хууль тогтоомжийг боловсруулж, бичиж, засдаг, хууль тогтоомжийнх нь эргэх ажиллагаанд оруулдаг цөөхөн хуульчид байна. Тэдний нэг нь яах аргагүй манай Д.Лүндээжанцан гуай. Манай Б.Чимэд багшийн хамгийн анхны шавь нарын нэг. Өөрөө ч багш хүн. Д.Лүндээжанцан гуайд дутагдалтай ганц чанар бий. Тэр нь юу гэхээр бүх юманд санаа зовж явдаг. Багш хүн болохоор ч тэр үү хаана юу болно тэр бүхэнд санаа тавьдаг. Ийм сайхан энэрэнгүй сэтгэлтэй, эцэг хүн байгаа юм. Парламентад олон залуучууд шинээр сонгогдож орж ирнэ. Ойлгомжтой. Тэр хүмүүст хэлдэг, ярьдаг, үглэдэг хүн байх ёстой биз. Айлын хамгийн том ах, эгч нар дүү нартаа хэлж захидагтай адил парламентад айдаг, эмээдэг ах хүн байх ёстой. Парламент нэг анги л гэсэн үг. Үүнд манай Д.Лүндээ ахын үүрэг асар их. Хэлж, ярина. Сургана. Олон зүйлээс нь залуу парламентчид үлгэр дуурайлал авч, багшийн ёсоор, эцгийн ёсоор хэлж ярьж зааварладаг хүний нэг манай Д.Лүндээжанцан гуай. Яалт ч байхгүй Монголын төрд хэрэгтэй хүн. Ийм хүн байхгүй бол Монголын төр гацна, яаж ажиллахаа мэдэхээ байна. Ийм хүмүүсийн төлөөлөл парламентад байхгүй бол Монголын парламент эзгүйрнэ. Хаашаа явж байгаагаа мэдэхээ болино. Тийм учраас Д.Лүндээжанцан гуайг бид дахин нэр дэвшүүлж байгаа юм. Ирэх дөрвөн жилд улс орны амьдралд бодитой өөрчлөлт гарах жил учраас бидэндээ зөвлөж, зааж сургах, хамгаалж, бодлогыг маань дэмжих Д.Лүндээжанцан гуай шиг хүн хэрэгтэй учраас бид түүнээс нэр дэвшихийг хүссэн” хэмээлээ.

У.Хүрэлсүх: Залуу хүн өдөр, шөнөгүй төрийнхөө төлөө ажиллана гэж итгэж байгаа

src=https://zindaa.mn/uploads/images/1(4).png

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хера Холдинг” группын үүсгэн байгуулагч Х.Ганхуягийн талаар үг хэлэхдээ Хассуурийн Ганхуяг гэдэг эрдэм боловсролтой, ичих булчирхайтай, эх орондоо хайртай, ах захаа мэддэг, ёс суртахуунтай, хүмүүжилтэй сайхан залууг залуучуудынхаа төлөөлөл болгож нэр дэвшүүлж байгаа. Уул уурхайн салбарын чиглэлээр докторын ажлаа хийж, эрдэмтэн болж байгаа. Ирэх дөрвөн жилд бид хариуцлагатай уул уурхайн тухай олон асуудлыг ярина. Эмхэлж, цэгцэлнэ. Байгаль, дэлхийгээ хамгаална. Шинжлэх ухаанд тулгуурласан уул уурхайг хөгжүүлнэ. Энэ ажлыг хийхэд манай Х.Ганхуяг маань төр улсдаа их тус нэмэр болж, үзсэн харсан эрдэм номоо зориулж, залуу хүн өдөр, шөнөгүй нойр хоолгүй ажиллана гэж бодож байгаа” гэсэн юм.

Уулзалтынхаа төгсгөлд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдынхаа багийг багаар нь дэмжиж өгөөрэй гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна. Монгол Улсын төлөө зүтгэе” гэж уриаллаа.

Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт

Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сонгуулийн штаб


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх