ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Австрали болон Филиппин улсаас монгол иргэдээ татан авах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос өнөөдөр /2020.06.06/ өглөө 07:40 цагт хөөрсөн байна. Сиднейгээс хөөрсөн онгоц замдаа Филиппин улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 монгол иргэнээ авчирахаар болсон. Нийт 262 монгол иргэн эх орондоо ирэх юм.
Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм. Онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөө орой газардах хуваарьтай байна.