УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Шуурхай штабын дарга Хурандаа Б.Ууганбаяр Оюутолгой компани Австрали улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ-ийн онгоцыг түрээсэлж байгаа. Энэ боломжийг ашиглаж Австрали улсаас иргэдээ татаж авна. 6-ны өглөө нисээд 8-ны өдөр ирнэ.
УОК-ын Шуурхай штабын хяналтад байгаа иргэдийг гэнэтээр шалгасан. Шөнийн цагаар очиж 90 гаруй хүнийг шалгасан. Ингэхэд 11 хүн гэртээ байгаагүй. 2 хүний хаяг худлаа байсан. Тиймээс бид энэ хүмүүс хариуцлага тооцно. Коронавирусийн халдвартай холбоотойгоор нэг удаагийн хууль гаргасан. Энэ хуульд төрийн байгууллагын шаардлагыг ягштал сахин биелүүлэх ёстой. Мөн хаягаа үнэн зөв мэдүүлэх хэрэгтэй. Гэтэл хоёр иргэн хаягаа худлаа мэдүүллээ.
Тусгаарлах, ажиглах журмыг хүмүүс дагаж мөрдөхгүй, байнга зөрчил гаргаж байна. Бид 21 хоногийн хугацаатай тусгаарлалтын дэглэм сахиулж байгаа. Тусгаарлалтаас гараад 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. Мөн хуулиар иргэд тусгаарлалтын зардлаа хуулийн дагуу төлөхөөр заасан. Бид зардлыг тогтоогоод, ажиллаж байна. Зарим үед иргэд цахимаар буруу ташаа мэдээлэл өгч байгаа. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг асуудал байхгүй шүү. Ер нь хуулийн биелүүлэхгүй дараа нь хариуцлага тооцно шүү гэдгийг анхааруулж байна.
УОК-ын Шуурхай штабт маш олон өргөдөл ирж байгаа. Тухайлбал, нэг өргөдөл 16 удаа давтан иржээ. Бид бүр өргөдлийг хүлээж авч, холбогдох журмын дагуу шийдвэрлэж байгаа. Тиймээс дахин дахин өргөдөл битгий бичээч ээ. Манайд 23 хавтас өргөдөл ирчихээд байна. Нэг ч өргөдлийг гээхгүй хэмээлээ.