Д.Нарангэрэл: Шинээр 12 хүн ажиглалтад орсон

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Д.Нарангэрэл: Шинээр 12 хүн ажиглалтад орсон

 


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн хэмжээнд нийт 312 мянган хүн нас бараад байна. Энэ өвчнөөр нийт гурван сая хүн эмлэгдэж байгаа бол 3 сая хүн эдгэрсэн. ОХУ-ын сүүлийн 24 цагийн байдлаар 8831 хүн шинээр халдвар авсан. Эрхүү хотод өвчлөл 138 тохиолдлоор нэмэгдэж, Тувад халдвар авсан нийт 1297 боллоо. Манай улсын хувьд шинээр 12 хүн ажиглалтад орсон. Ажиглалтаас нийт 288 хүн гараад байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 179 дуудлага ирсэн. Гадаад орноос монголын 9 иргэн утасдаж зөвлөгөө авлаа. Манай улсад иргэд амны хаалт зүүх нь суларч байна. Аюул бидэнтэй ойрхон байгаа. ОХУ-д өдрөөс өдөрт халдварын тохиолдол нэмэгдсээр байна Иймд тогтмол амны хаалтаа зүүж, гараа сайн угааж, халдвар ариутгэлийг чанд сахих хэрэгтэй. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх