ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Манай өвчтнүүд дээд тал нь 52, доод тал нь 14 хоног эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 15537 хүнд шинжилгээ хийжээ. 44 хүнийг эмчилж гаргаад байна. Мөн ХӨСҮТ маань өнөөдөр 3 дахь лаборатороо нээлээ. Энгийнээр тайлбарлавал энэ лаборатори тухайн хүн коронавирусээр өвдөөд эдгэж үү, дархлал тогтож уу, дархлааны хариу урвал зэргийг тодорхойлох боломжтой боллоо. Амбу дарга маань тусгаарлах хугацааг 21 хоног болгох санал УОКомисст оруулж батлуулсан нь ямар оновчтой шийдвэр байсанд баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ мундаг хүн, хүн амын дунд халдвар гарахаас сэргийлэн санаа зовж буй мэргэжлийн олон хүний нэг билээ. Доктор маань 18 дахь хоногт халдвар илэрсэн явдалд санаа зовнижээ. 3 дахь лабортори олон зүйлийг тодорхой болгоно хэмээн ХӨСҮТ-ийнхэн маань баяртай байна хэмээв.