Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарсан тухай мэдээлсэн. Журмаас цувралаар танилцуулж байна.
Дөрөв. Нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа
4.1. Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд түүнд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэдийг нэг ширхэг амны хаалтаар хангах бөгөөд амны хаалт нь сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
4.2. Ухуулах байранд ороход хүний биеийн халууныг хэмжиж, гарыг спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлнэ.
4.3. Ухуулах байранд ажиллагсдын биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа хэмжиж, бүртгэнэ.
4.4. Ухуулах байранд хүн хооронд 1.5-2 метрийн зай барина. Иргэд хоорондоо биеэр хүрэлцэхгүй зайнаас харилцана.
4.5. Ухуулах байранд иргэдийг суух боломж нөхцөлөөр хангасан сандлыг заавал байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
4.6. Ухуулах байранд чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, 30 минут тутамд 10-аас доошгүй минут агаар сэлгэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.
4.7. Ухуулах байранд ажиллаж байгаа иргэд нэг удаагийн бээлий өмсөнө.
4.8. Ухуулах байранд 18 насанд хүрээгүй хүнийг оруулахыг хориглоно.
4.9. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.