Ж.Амгалан:Гэртээ тусгаарлагдсан зарим иргэд бааранд орж "сэлгүүцсэн"

  • 0
  • 70
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Цагдаагийн байгууллага цар тахлын үед Нийтийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд 4800 гаруй алба хаагчид  хамгаалалт аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

Иргэддээ гурван зүйлийг анхааруулж хэлмээр байна. Эх орондоо ирж тусгаарлалтад орсон иргэд 21 хоногийн тусгаарлалтаасаа гараад 14 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа. Эдгээр иргэдийн хөдөлгөөн маш замбараагүй байна. Сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаасаа гарч бааранд орсон зөрчил гаргаад байна. 

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд тодорхой эрсдэлд байгаа. Мөн тусгаарлалтад байх үедээ өгсөн хаяг дээрээ байхгүй шилжээд явчихсан тохиолдлууд гарч байна. Хаана байгаа нь тодорхойгүй. Нийт 804 иргэн өрхийн тусгаарлалтад байгаа. Үүнээс орон нутагт 95 нь байна. Давхардсан тоогоор 524 иргэн тусгаарлалтад байсан хаягаа сольсон, хөдөлгөсөн байна. Хамгийн гол нь өрхийн тусгаарлалтад байх 14 хоногийн хугацаанд дахин шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол гарсан. Монголчуудыг амны хаалт аварч байна гэлээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх