Коронавируст халдварын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмж

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмжийг боловсруулсныг хүргэж байна.

Эцэг, эхчүүдэд:

- Хүүхдэдээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах

- Хүүхдэдээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин)

- Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)

- Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох

-Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах

- Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

-Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх

-Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах

-Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх

  Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх