Энэ сарын 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орно

  • 0
  • 46
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Төв аймгийн ЦУОШГ-аас 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээллээ.

Энэ сарын 28-29-нд нийт нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орно. Салхи 28, 29, 31-нд ихэнх нутгаар, 30-нд зарим газраар 15-17 метр хүрч ширүүснэ. 

Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар нөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бөгөөд 28-нд нийт нутгаар дулаан, 29-нөөс нийт нутгаар бага зэрэг сэрүүсэхийг аймгийн ЦУОШГ-аас мэдээллээ. 

5 дугаар сарын 27-ны 20:00 цаг хүртэл төвийн аймгийн нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар 3-8 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх