Зургаадугаар сарын 1 буюу даваа гарагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм.
Мөн 2019 оноос жил Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан зургаадугаар сарын 5-ны баасан гарагт Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчилсан билээ.
Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр байх тогтоолыг баталсан. Сонгуулийн санал хураалт авах өдөр бүх нийтээрээ амрах юм.