ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвшиж чадахгүй нь. Сонгуулийн ерөнхий хороо ЦЕГ-ын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тодорхойлолт лавлагааг үндэслэн Түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тусгасан билээ. Энэхүү заалтын хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэж үзэж буй юм байна.