ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Цар тахлын байдал сайжирч буйтай холбогдуулан Чек Лап Кокийн нэрэмжит Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх зорчигчдод үзүүлдэг үйлчилгээг зургадугаар сарын 1-нээс эхлэн сэргээнэ гэж БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсийн тэргүүн Кэрри Лам мэдээлжээ
Зургадугаар сарын 1-нээс эхлэн Хонконгийн нисэх буудлын дамжин өнгөрөх үйлчилгээг аажмаар сэргээнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Үүний зэрэгцээ Лам дамжин өнгөрөх гадаадын зорчигчдыг Хонконг руу нэвтрүүлэхгүй гэдгийг мэдээлэв
Коронавиурсний цар тахлын улмаас Хонконгийн нисэх буудалд гуравдугаар сарын 25-наас эхлэн хязгаарлалт тогтоосон юм. Хонконгт тавдугаар сарын дунд үеэс хойш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус хотод 1066 хүн халдвар авч, дөрвөн хүн нас баржээ.