Франц улс анх удаа трансжендер захирагчтай боллоо

  • 0
  • 84
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

   

 

Бельгийн хилээс холгүй орших Францын зүүн хойд хэсгийн Тиюа-ле-Маршен хот трансжендер захирагчтай болсон байна. 600 орчим хүн амтай жижиг хотын захирагчийн суудалд 55 настай трансжендер эмэгтэй Мари Ког зөвлөлийн 15 гишүүний 14 нь санал нэгтэйгээр сонгосон байна.

            Францын анхны трансжендер захирагч болсон тэрээр бэлгийн цөөнх, хүйсийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгч биш бөгөөд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхийг мөрийн хөтөлбөртөө тусгасан юм байна. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй тэрээр хүйсийн асуудалд анхаарал хандуулахаас илүүтэйгээр хотынхоо эдийн засаг, хөгжил цэцэглэлтийн төлөө хүч чадлаа дайчлан ажиллах болно гэдгээ хэлж байгаа юм.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх