Геологичид дэлбэрэх аюултай галт уулыг хянаж сурчээ

  • 0
  • 86
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Германы галт уул судлаачид дрон буюу нисгэгчгүй нисдэг аппаратын тусламжтай идэвхтэй галт уулсыг судлах аюулгүй аргыг нээжээ. Дроноос ажиглалт хийснээр см-ийн нарийвчлалтай гурван хэмжээст загварыг бий болгож, галт уулын дэлбэрэх хугацааг урьдчилан хэлэх боломжтой болсон байна.

Scientific Reports сэтгүүлд мэдээлснээр, нуралт үүсэх, дэлбэрэх зэрэг өндөр эрсдэлээс үүдэн идэвхтэй галт уулыг ойроос ажиглахад уул судлаачдын хувьд хүндрэлтэй байжээ. Хельмхольцын нэрэмжит  Потсдамын Дэлхий судлалын шинжлэх ухааны төвийн эрдэмтэд дронд суурилуулсан хараа зүйн болон дулааны мэдрэмжтэй камерын тусламжтай аюултай галт уулсын идэвхжлийг үнэлэх шинэ аргыг боловсруулсан байна. Ингэхдээ тэд Гватемалын Санта Мариа галт уулын тогоо болон хоолой дахь зунгаг лавын байдлыг ажиглахын тулд дроныг ашигласан байна. Энэ үеэр эрдэмтэд оройн хөдөлгөөний хоёр өөр төрлийг анх удаа олж харжээ. Нэг нь орой удаан тэлж, өсөж байсан бол нөгөө нь хурдацтай лавыг шахан гаргаж байжээ. Дронд суурилуулсан камеруудын тусламжтай авсан мэдээллээ нэгтгэж, шинжилсний эцэст эрдэмтэд лавын урсгалын хурд, хөдөлгөөний шинж чанар, галт уулын гадаргуун температур болон лавын физик шинж чанарыг тодорхойлжээ. Эдгээр нь галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамаглахад чухал хэмжээс болдог байна.

https://zindaa.mn/38yd
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх