Дуучин Наагий гал улаан "ВОЛГА" -гаар гангарав

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Улсын Филармонийн уран бүтээлч, гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагийг жазз хөгжимд дурладаг залуус андахгүй сайн танина.

Тэрбээр эрэгтэй дуучид дотроосоо хамгийн донжтой хувцасладаг нэгэн. Тэгвэл түүний хувцасны стиль имиджийг эхнэр нь зохицуулдаг гэнэ лээ. Классик чамин загварыг эрхэмлэгч тэрбээр төмөр хүлгээ ч классик болгожээ. Учир нь тэрбээр 1967 оны ВОЛГА машинаа засвараас гарган шинэхэн хүлгийн хүчийг үзэж яваа гэнэ. 

src=https://dorgio.mn//uploads/2020/05/2fc2761752052a631dbe1bff17aee4ef.jpg

Энэхүү шинэ машиныхаа талаар тэрбээр бичихдээ, 

 


5 жил хүлээсэн Волга минь.... .. Машиныг минь аварсан Obocustoms -н сүпер хамт олон мөн сэтгэл гаргаж гар бие оролцсон бүхийл хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье гэжээ. 

src=https://dorgio.mn//uploads/2020/05/ef6c59874e435d6919c29cbe77b1b851.jpg

Нэмж хэлэхэд, жазз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр өнгөрсөн долоо хоногт  Итгэл хэмээх нэртэй шинэ цомгоо худалдаанд гарган CU сүлжээ дэлгүүрийн бүх салбараар борлуулж байгаа юм.

src=https://dorgio.mn//uploads/2020/05/381d0f76121c0ae83727b5cb2457fedb.jpg


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх