Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

  • 0
  • 80
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Хонконгод өчигдөр орой олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болж, иргэд цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, үймээнд идэвхтэй оролцсон зарим иргэдийг баривчилсан байна.

БНХАУ Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлахаар завдсан нь хонконгчуудыг ийнхүү цар тахлыг ч үл хайхран дахин гудамжиндаа гарч ирэхэд хүргэжээ. Эрх баригчид уг хуулийг Хонконгод салан тусгаарлах үзлийг газар авахуулахгүй хязгаарлахад тустай гэж үзэж багаа бол Хонконгийн ард иргэд энэ хуулийг автономит эрхээ алдах хэмжээнд хүлээж авч  байгаа юм.

Болсон явдлын дараа БНХАУ-ын гадаад хэргийн сайд ван И Хонконг дахь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Харин өрнөдийн орнууд урьдын адил эрх баригчдыг эсэргүүцэж, хонконгчуудыг өмгөөлсөн байр суурийг илэрхийлж байна. Европын холбоо БНХАУ-ын эрх баригчдыг хурцаар зэмлэн буруутгасан бол АНУ хариу арга хэмжээ авна гэжээ. Их Британи, Канад, Автрали ч энэ байр суурийг нь дэмжжээ.

Eagle.MN


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх