ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, ХҮЧЭЭ НЭГТГЭХ хандивын аяныг өчигдрөөс эхлүүлсэн. Энэ талаар нэр дэвшигч Х.Булгантуяа, Г.Амартүвшин, МАН-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл хийлээ.
МАН зарим нэг өрсөлдөгч намуудын адил нэр дэвших сонирхолтой хүмүүсээс мөнгө цуглуулж, дэнчин аваагүй. Аль болох нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай эх оронч, ёс суртахуунтай хүмүүсээ 2020 оны сонгуульд нэр дэвшүүлсэн. Салбар салбарын мэдлэг боловсролтой, туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлснийг иргэд та бүхэн ч гэсэн харж байгаа байх хэмээн тэд онцоллоо.
Нэр дэвшигчид сонгуулийн зардлын тодорхой санхүүжилтийг гаргах үүрэгтэй. Тиймээс хандивын аян өрнүүлдэг. 200 гаруй мянган намын гишүүд дэмжигчид, тэтгэврийн ахмадуудаас эхлээд намаа дэмжиж 1000, 5000 төгрөг хандивлаж эхэлжээ.
Ард иргэд ингэж дэмжиж байхад МАН ялах ёстой, ялсныхаа дараа зөв бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн хатуу үүрэг хариуцлага бидний өмнө байна. Энэ удаагийн сонгуулийг ард түмэн шударга сонгууль байгаасай гэж хүсэж байна. Тийм ч учраас мөнгө төгрөгтэй холбоотой ямар нэгэн асуудал МАН-д байхгүй. Энэ удаагийн сонгуулийг иргэдийн оролцоог хангасан ардчилсан сонгууль болоосой гэж хүсэж байна гэлээ.
Гадны улс оронд иргэд нь дундаасаа хандив босгоод дэмжиж байгаа улс төрийн нам, улс төрчдийнхөө мэдээ мэдээллийг хэвлэл, сошиалаар явуулдаг туршлага бий. Энэ нь иргэдийн оролцооны үндсэн дээр ардчилал хөгжиж байдгийн жишээ юм. Ингэж нэр дэвшигчид,улс төрийн намуудыг мөнгөнөөс хол байлгахын тулд иргэд нь нэг доллар, таван доллар хандивлаж сонгуульдаа оролцдог. Энэ соёлыг нэвтрүүлэхийн төлөө МАН иргэддээ уриалж, ажиллаж байгаа аж.
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, МАН нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө татаж байна” гэх гүтгэлгийг цахим орчинд тараасан.
Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, өнгө мөнгөөр биш, эрүүл цэвэр сонгууль явуулахыг уриалж, хууль журманд заасан хэмжээ, хугацаанд цугларсан хандивынхаа хүрээнд ажиллахыг намын бүх шатны байгууллага, нэр дэвшигчдэд үүрэг болгосон. Зарим улс төрийн нам хүчинтэй адил хуульд заагаагүй дэнчин хураамж авахгүй гэдгээ Монгол Ардын Нам хариуцлагатайгаар мэдэгдсэн гэдгийг онцоллоо.