Дахин нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

ЭМЯ-аас коровирусийн нөхцөл байдлын талаар ээлжилт мэдээлийг хийлээ. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн бүрэн эдгэрч, дараагийн тусгаалалт руу шилжсэн сайхан мэдээ байна. 

- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжсэн. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст Ковид-19 халдварын нийт батлагдсан 141 тохиолдол бүртгэгдээд байгаагаас нийт 33 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 108 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.  Мөн 17 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж юм. ХӨСҮТ-ээс эдгэрч гарсан 33 иргэнээс 19 нь сувилалд, 4 нь гэрийн тусгаарлалтад байгаа бол 10 хүний тусгаарлалтын хугацаа дуусчээ. Тусгаарлалт дуусан иргэдийн  4 нь гадаад улсын иргэд байгаа юм. .
2020.05.24-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 22 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал:
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нарын шинжилгээ,
-Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан сорьцонд халдвар илрээгүй байна.
-Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 5639 хүнд тандалт, судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй .
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1141 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Өчигдөр 5 хүн шинээр тусгаарлалтад орсон бол, 255 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ.

Эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх