Бага насны хүүхдүүд цонхоор унасан байсныг эмнэлэгт хүргэжээ

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн 2-36 байрны 1 дүгээр орцонд бага насны 2 хүүхэд унасан тухай дуудлага 2020.05.23-ны өдрийн 09:23 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны цонхоор иргэн А /5 настай, эмэгтэй/, Н /3 настай, эрэгтэй/ нар цонхоор унасан байсныг эмнэлгийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Мөн Р /6 сартай, эмэгтэй/ харгалзах хүнгүй цоожтой байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул аврах шат ашиглан цонхоор орж хаалыг онгойлгож өгчээ.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах харгалзахгүй хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх