Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 7, 19-р хороодод ажиллаа

  • 0
  • 62
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 7 дугаар хороонд байрлах Хайрхан хөгжлийн төв-2”, 19 дүгээр хороонд байрлах Хайрхан хөгжлийн төв-1” болон Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцлаа. Хайрхан хөгжлийн төв-2” нь дүүргийн 7-10 дугаар хорооны, Хайрхан хөгжлийн төв-1” нь 16-19 дүгээр хорооны хүүхэд, багачууд, ахмадууд, залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, нийтийн биеийн тамираар хичээллэх, эрүүл мэнд, соёл урлагийн боловсролоо дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нь 2019 онд байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай, 400метр гүйлтийн зам, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах Эрдмийн задгай театр”, ногоон байгууламж бүхий соёл амралтын томоохон цогцолбор юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл эдгээр байгууламжийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, нийтэд ил тод, иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
src=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2076.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2099-1.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2101-1.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2108-1.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2125-3.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2241-1.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2230.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2235-1.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2253-1.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/MG_2162.jpg src=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/MG_2180.jpg src=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/MG_2200.jpgsrc=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2207.jpg src=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/MG_2202.jpg src=http://www.chingeltei.gov.mn/wp-content/uploads/IMG_2212-1.jpg
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх