Италид болох бүх тэмцээн үзэгчгүй болно

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Италид болох бүх тэмцээн үзэгчгүй болно

 

Италийн Зас­гийн газраас эх оронд нь эрчимтэй тархаад буй шинэ корона­вирусийн улмаас спортын бүх арга хэм­жээг ирэх сарын 3-­ныг хүртэл хаалттай хаалганы цаана, үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд Италийн хөлбөмбөгийн лигүүдийн тоглолт цуцлагдаж, тус улсаас аваргуудын лиг болон евролигт оролцож буй багуудын тоглолтыг ч үзэгчгүй зохиохоор болсон байна. Үүнээс гадна дугуйн дэлхийн тур, регбигийн Six Nations тэмцээний хүрээн дэх Итали, Английн шигшээ багийн тоглолт хаалттай хаалганы цаана болно. Тус улсын Засгийн газрын мэдэгдэлд "Шаардлагатай гэж үзвэл цэнгэлдэх хүрээлэнд болох тэмцээн уралдааныг хаалттай хаалганы цаана үзэгчгүй, харин гадаа талбайд явагдах тэмцээн уралдааныг олон нийтийг хамрахгүй байхаар зохицуулна. Бүхий л холбоод, спортын баг, эрүүл мэндийн албаныхан тамирчид, дасгалжуулагчид, техникийн албаныхандаа хяналт тавихыг хүсч байна” гэжээ.
Засгийн газрын мэдээ
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх