2020 оны 3 дугаар сарын 5-наас 3 дугаар сарын 9-нийг хүртэлх
4 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарна /
Хур тунадас: Өнөөдөр буюу 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 5-нд зарим газраар 12-14 м/с, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар 18-20 м/с хүртэл ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 7-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.