Мадуро: "Бүх эмэгтэйчүүд тус бүр зургаан хүүхэдтэй болох ёстой"

  • 0
  • 58
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Каракаст мэдэгдэл хийх үеэрээ эмэгтэйчүүдийг зургаагаас доошгүй хүүхэдтэй болохыг уриалжээ. Төр! Төр! Бүх эмэгтэйчүүд тус бүр зургаан хүүхэдтэй болох ёстой хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр гуравдугаар сарын наймны өдөр болох жагсаал цуглаанд эмэгтэйчүүдийг бүгдээрээ оролцохыг уриалжээ.

Энд дуулгахад, Венесуэлийн нөхцөл байдал 2019 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн хурцадсан бөгөөд тухайн үед тус улсын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан юм. Түүнийг АНУ болон Лимагийн бүлгийн орнууд, Америкийн орнуудын байгууллага болон Европын холбооны ихэнх орнууд хүлээн зөвшөөрсөн.

Харин хууль ёсны ерөнхийлөгч Николас Мадуро Гуайдогийн тэрхүү үйлдлийг төрийн эргэлт хэмээн нэрлэж байлаа. Мөн Мадурог Орос, Белорусс, Боливи, Турк, Иран, Хятад, Куб, Никарагуа дэмжсэн бөгөөд бүтэн жилийн туршид Венесуэлд засаглалын хямралыг дагасан улс төр, эдийн засгийн хямрал гүнзгийрсэн юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард Венесуэлд сарын хүнсний сагсны өртөг цалингаас 80 дахин давсан. Албан бус мэдээллээр 2018 оны сүүлээр Венесуэлд инфляцийн түвшин 1,7 сая хувьд хүрсэн бол энэ оны нэгдүгээр сард 7000 хувьд хүрчээ. 

НҮБ-ын мэдээлснээр, хямралын улмаас тус улсыг 4,5 сая хүн орхин дүрвэснээс 80 хувь нь хөрш зэргэлдээ орнуудад амьдарч байгаа аж. 

Г.Бямбасүрэн

Эх сурвалж: shuud.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх