ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссоос тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо нийт 80 270-д хүрч, 2981 хүн нас барсан бол 49 856 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна гэж мэдэгдлээ.
Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 119 тохиолдол бүртгэгдэж, 2652 хүн эмнэлгээс гарсан бол 38 хүн нас барж, 143 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.
Уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болох Хубэй мужид 115 шинэ тохиолдол /114 нь Ухань хотод/ бүртгэгдэж, тус мужид халдвар авсан нийт хүний тоо 25 905-д /Уханьд 22368/ хүрчээ. Нас барсан тохиолдлын тоо Хубэйд нэг хоногийн дотор 37-гоор нэмэгдэж, 2871 /Уханьд 2282/ болсон байна. Харин 38 500 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Эх сурвалж: Xinhua
Х.Дэлгэрэх