ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
2020 оны Токиогийн зуны олимпийн наадам коронавирусээс болоод үзэгчидгүй болж магадгүй гэж Британийн "The Daily Mail” хэвлэлд мэдээлжээ. Мөн Олимпийг зөвхөн зурагтаар үзүүлж магадгүй гэсэн байна. Үүнээс гадна Олимпийг цуцлах, хойшлуулах хүртэл асуудал яригдаж байна.
Сайхан Милан хотноо Жоржо Арманийн шинэ загварын үзүүлбэр үзэгчидгүй болсон билээ. Үзүүлбэрийг шууд дамжуулж, үзэгчид албан ёсны сайтаар болон брэндийн олон нийтийн сүлжээгээр үзсэн байна. Венецийн засаг захиргаа коронавирусын эрсдэлээс болоод Венецийн багт наадмаа төлөвлөсөн хугацаанаас нь өмнө дуусгасан юм.