БНСУ-д байдал хурцдаж байна

  • 0
  • 57
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

БНСУ-д COVID19 өвчний тархалт аюулын төвшинд байгаа.  Хоёрдугаар сарын 29-ний есөн цагийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 2931, нас барсан хүний тоо 16 болсон байна.

Ийм аюултай үед цагдаагийн газрын хоригийг үл харгалзан Мүн Жэ Ин ерөнхийлөгчийг огцруулах тэмцлийн бүлгэм гуравдугаар сарын нэгний сүмийн цуглаанаа хүчээр зохион байгуулахаа илэрхийлжээ.

Тус тэмцлийн бүлгэм 28-ны өдрийн 11 цагт Жунру цагдаагийн газрын өмнө цуглаж, гуравдугаар сарын нэгэнд Гуанханмүн талбайд сүмийн цуглааны хэлбэртэй олон хүнтэй жагсаалаа хийдгээрээ хийнэ гэдгээ мэдэгджээ. Мөн Тэгыгги жагсаалыг удирдаж явуулдаг байсан Солонгосын Христийн шашины нэгдсэн холбооны удирдагч Чон Гуан Хүн пасторыг суллахыг шаардлаа.

Өчигдөр /2020.02.28/ тэд төрийн ордны өмнө цуглах төлөвлөгөөтэй байсан ч, цагдаагийнхантай халз тулж Жунру цагдаагийн газрын өмнө цуглаанаа хийлээ Коронавирусын халдвараас сэргийлж Гуанхуамүн талбай, засгийн газрын эргэн тойронд цуглааныг урьдчилаад хориглосон байжээ.

Түүнчлэн энэ өдөр Шүүх нь Мүн Жэ Ин ерөнхийлөгчийг огцруулах тэмцлийн бүлгэм буюу өөр нэр нь Солонгос улсыг шууд босгох хөдөлгөөн-ний заргыг буцаажээ.
Тус бүлгэм нь жагсаал цуглаан хийхийг хориглосон цагдаагийн газрын даргын шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд өгчээ.

Шүүх нь гуравдугаар сарын нэгэнд Гуанхуанмүн талбайд болох цуглааныг зөвшөөрөхгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Тэд хоёрдугаар сарын 23-нд 5000 хүнтэй жагсаал болон сүмийн үйл ажиллагаагаа хийж байсан бөгөөд уг цуглаан дээр Чон Гуан Хүн пастор нь Гадаа коронавирус тархахгүй, үхсэн ч айхгүй, угаасаа хүн бүхэн үхэх гэж төрдөг, бид үхвэл бурханы ивээлд очино, амен. . . Коронавирусаас айгаад бүтэн сайны цуглаанаа хийхгүй пасторууд бол пастор биш. . . гэх мэтээр ярьж байлаа.

Эх сурвалж: yonhapnews

Ж.Нармандах

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх